Games Gamers Game |
Шинэ жилийн тухай сонирхолтой баримтууд*Зул сарын анхны ил захидлыг хатан хаан Викториягийн үед буюу 1843 онд Их Британид хэвлэсэн аж.*Цагаан ордны сүлд модыг чимэглэсэн Америкийн анхны Ерөнхийлөгч бол Фрэнклин Пиерс. *Алдарт “Jingle Bells” дууг 1857 онд Жеймс Лорд Пиерпонд Талархлын баярт зориулан зохиожээ. Харин хэдхэн жилийн дотор Зул сар, шинэ жилийн баярын дуу болон дэлхий дахинд түгсэн байна. *Барууны ертөнцөд алдартай “Зул сарын 12 өдөр” дуунд шинэ жилийн баяраар 364 бэлэг хүлээж авах тухай өгүүлдэг. *Шинэ жилийн баярын үеэр дэлхий дахинд хамгийн олон тоглогддог бүжгэн жүжиг бол “Цөмөөхэй”. *”Кока Кола” Санта Клаусыг бүтээгдэхүүнийхээ сурталчилгаанд ашигласан анхны компани юм. *Дэлхий дахинд алмааз эрдэнэ хамгийн гүйлгээтэй байдаг үе бол Зул сар болон шинэ жилийн баяр. *Оны сүүлийн өдөр улаан өнгөтэй дотуур өмд өмсвөл шинэ онд хайр дурлалтайгаа учирна гэдэгт мексикчүүд итгэдэг. *Харин нидерландчууд шинэ жилийн баярын өдөр дугариг хэлбэртэй жигнэмэг идвэл ирэх ондоо амжилт дүүрэн байна гэдэгт итгэдэг. Учир нь эхлэл төгсгөлгүй, голдоо нүхтэй цагирган жигнэмэг төгс бүхнийг бэлгэддэг байна. *Лондон хотын Цаг уурын төвийн тооцоолсноор Англи орон XX зуунд ердөө долоон цагаан Зул сар тэмдэглэжээ. Өнгөрөгч зууны турш тус улс Зул сарын баярын үеэр долоон удаа л битүү цасанд хучигдсан гэсэн үг. *1647 онд Английн парламент Зул сарын баяр тэмдэглэхийг хоригложээ. Төрийн эрхэнд байсан пуристууд Есүс Христийн мэндэлсэн ариун өдөр баярлаж цэнгэхийг булай явдал гэж үзсэн аж. 1660 онд тэднийг төрийн эрхээс буух хүртэл Зул сарын баяр тэмдэглэсэн хүмүүсийг баривчилдаг байжээ. *Шинэ жилийн баярт зориулсан анхны маркийг анх 1898 онд Канадад үйлдвэрлэжээ. *Нью-Йорк хотын “Таймс” талбайд уламжлал болон зохиогдох болсон шинэ жилийн баярын анхын цэнгүүн 1904 онд болсон байна. *Эртний персүүд шинэ жилийн баяраар бие биедээ өндөг бэлэглэдэг байсан нь шинэ амьдрал, өнөр өтгөн гэр бүлийг бэлгэддэг байж. *Рош Хашанах хэмээх еврей шинэ жилийн баяраар хүүхэд бүрт шинэ хувцас бэлэглэдэг заншилтай. *Оны сүүлийн өдөр грек охид унтахын өмнө шорвог хоол идэх ёстой. Энэ нь давс ихтэй хүнс он солигдох мөчид тэдэнд ирээдүйн нөхрийг нь зүүдэнд нь харуулдаг гэх сүсэгтэй холбоотой. *Ром тоололд нэгдүгээр сарыг Янус бурхны нэрээр нэрлэсэн нь хаалга хэмээх утга илэрхийлдэг. *Мексик, Испани, Кубад он солигдох мөчид 12 ширхэг усан үзэм идэх заншил түгээмэл. Усан үзэм шинэ оны 12 сарыг бэлгэдэх бөгөөд тухайн сарыг илтгэсэн үзэм чихэрлэг байвал тэр сар азтай, гашуун байвал азгүй байх нь гэдэгт хүмүүс итгэдэг. *Германчууд шинэ оны эхний өдөр урьд орой нь идсэн загасны хайрсыг түрийвчиндээ хийдэг заншилтай. Энэ нь шинэ ондоо хөрөнгө мөнгөтэй байхыг бэлгэддэг байна. *Польшууд май загас шинэ онд амжилт авчирна гэдэгт итгэдэг. *Харин Филиппинд шинэ жилийн баярт зориулсан онцгой амттан байхгүй. Филиппинчууд уг баяраар ширээ хоосон байхыг л цээрлэдэг бөгөөд байгаа бүхнээ-рээ гэдсээ гартал хооллодог. *Мод чимэглэх нь 1000 гаруй жилийн өмнөх германчуудын заншлаас эхтэй. Харин XVI зууны үеэс Зул сарын баярт зориулан гацуур мод чимэглэх уламжлал тогтжээ. *Зүүний сүвэгч дээр бүтээсэн уг мод дэлхийн хамгийн жижиг сүлд мод. 0.5 мм өндөр уг модыг бяцхан охины хамт бүтээсэн Английн Бирмингхэм хотын зохион бүтээгч Виллард Виган содон бүтээлээ энэ сарын 18-нд нийтэд дэлгэжээ. *Дэлхийн хамгийн том сүлд мод Бразилийн Рио де Жанейрод бий. 2.8 сая гэрэлтүүлэгч тоглоом бүхий 82 метр өндөр уг мод Гиннесийн номонд 2005 онд бүртгэгдсэн юм. *Сүлд модны гоёл чимэглэл жилээс жилд өөрчлөгдөн өнгө нэмсээр бидний үед хүрчээ. Ялангуяа XIX зуунд сүлд модны чимэглэлийн ур хийц, хэлбэр хийц эрс өөрчлөгдөж төрөл бүрийн дүрс, загвартай болсон байна. Скандинавын орнууд сүлд модоо мод, даавуун эдлэлээр чимэглэх нь элбэг байдаг бол Европын бусад орон гязалзсан эдээр чимэглэх нь олонтаа. Украинд сүлд модыг аалз, аалзны шүлсээр чимэглэх нь бий. Энэ нь нэгэн домогтой холбоотой. Хүүхдүүдийнхээ сүлд модыг чимэглэх гоёлгүй ядуу эх Зул сарын баярын өглөө сэрээд аалзны шүлстэй сүлд мод гэрэлтэж байхыг харжээ. Тиймээс ч украинчууд аалзны шүлс аз авчирдаг гэдэгт итгэдэг байна. 12:20 - 2014-05-22 - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Warcraft III: Frozen Throne Patch 1.26a - (гарчиггүй) - Шинэ жилийн тухай баримтууд болон Орон oроны шинэ жил - Шинэ жилийн тухай сонирхолтой баримтууд - Чингис хааны аян (тоглоом) - GTA San Andreas Donwnload - Need For Speed Underground 2 Download (Torrent) - GTA Sa - The Fast and The Furious - GTA Sa Tokyo Drift Movie Найзууд |